Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Малчид, иргэд зориулсан мэдээ: 20, 21-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2025 оны 12-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.…




Малчид, иргэд зориулсан мэдээ: 20, 21-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2025 оны 12-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.…
Монгол Улсын Засгийн газар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас “Оны онцлох хүүхэд” арга хэмжээг 33 дахь жилдээ…
Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна. Хэрэв энэ өсөлт хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд хотын гол гудамж, замын ачаалал нэмэгдэж, оргил бус цагийн үед…
Төмөр зам, авто замын хөдөлгөөнийг огтлолцуулахгүйгээр аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор авто замын нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж байна. Таван шарын нүхэн гарцын хүрээнд инженерийн дэд бүтцийн ажлуудыг үе шаттайгаар…
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдаан энэ сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Хуралдаанаар банк, санхүү, худалдаа болон…
УИХ-ын чуулганы /2025.12.19/-ний өдөр Түр хорооны тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төслийг танилцууллаа. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Хянан шалгах түр хороо байгуулах гарын үсэг зурсан гишүүний нэг нь би өөрөө байгаа юм. Хянан шалгах түр хорооны сонсгол зохион байгуулж байгаа үйл ажиллагааг бүтэн 3 өдөр нэлээн няхуур, харж телевизээр харж суусан. Болж буй процесстой холбогдуулаад үнэхээр үг хэлмээр санагдаад байсан. Нэг, бид жоохон зоригтой алхах ёстой байсан юм байна. Дэлхий нийтээрээ парламент энгийн хяналтаар шалгаж чадахгүй зүйлийг шалгахын тулд Мөрдөн шалгах түр хороо байгуулдаг. Бид мөрдөн шалгах гэдэг үгнээс тойрч зугтаагаад, хянан шалгах гэдэг үг хэрэглэчихсэн. Мөрдөн шалгах гэдэг агуулга нь юуг илэрхийлдэг вэ гэхээр мэдээлэл гаргаж өгөхгүй байгаа байгууллагуудад нэвтэрч ордог. Тусдаа парламентын прокурор буюу парламентын бие даасан шинжээч гэдэг албан тушаалтныг томилж байгаад тэр мэдээллүүдийг парламент өөрөө авдаг. Хоёр, хэрвээ тэр мэдээллүүд нууцтай холбоотой ч юм уу эс үгүй бол хаалттай байгаа бол парламент өөрөө нууцаас гарах эрхтэй байдаг. Гурав, Хэрвээ нууцаас гарах, нууцад байх шаардлагатай мэдээлэл байгаа бол хаалттай хуралдаж байгаад, бүрэн дүүрэн мэдээлэл авч ,дүгнэлт мэдээллээ боловсруулдаг. Бид хянан шийдвэрлэх гэдэг нэрийг хэрэглэчихсэн учраас парламентын ерөнхий хяналтаасаа ерөөсөө ялгарсангүй. Нууцад авсан, өгөхгүй байгаа мэдээллүүдийг нэвтэрч авч чадсангүй. Нууцад байгаа мэдээллүүдээ хаалттай юм уу, эс үгүй…