ШШГЕГ-ын дарга нар хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаус бариулж буй мэдээлэл ташаа гэв

Өчигдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд АПУ компанийн үйлдвэр шатаж байна гэх мэдээлэл цахим орчинд тарсан.
Харин уг мэдээлэлийг Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад ташаа болохыг мэдээллээ. Гал тус хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол нэхмэл ХК-ийн хашаанд гарсан бөгөөд иргэн Д дуудлага өгсөн байна. Тодруулбал, иргэн Г.С-ийн 40х10.8 метрийн хэмжээтэй агуулахын 200м2 талбай болон нэг удаагийн хэрэгсэл, аяга таваг, ширээ, сандал бүрэн шатжээ.
Дуудлага есдүгээр сарын 10-ны 01:58 цагт ирж, онцгой байдлын алба хаагчид 06:25 цагт галыг бүрэн унтраасан байна. Иргэдийн биеийн байдал хэвийн байгаа аж.










