Монгол нэхмэл ХК-ийн хашаан доторх барилгад гал гарчээ

Өчигдөр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн.
Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тус мэдээлэл нь үндэслэлгүй хэмээн, залруулга гаргажээ.
Уг залруулгад,
“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хоригдлын цалинтай ажлын байрыг 30%-д хүргэхээр тусгасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хоригдлуудын ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн, хоригдлыг цалинтай ажлын байраар хангаж, шагналын хоног олгон, бусдад учруулсан гэм хорын хохирол төлбөрийг барагдуулан ажиллаж байна.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 214.6. “Нээлттэй хорих ангийн хоригдлыг хорих байгууллага өөрийн болон өөрийн хувь нийлүүлсэн, хамтарсан хуулийн этгээдэд, эсхүл бусад хуулийн этгээдтэй гэрээ байгуулан зохих хяналттайгаар хөдөлмөрлүүлж болно”, 217.1. “Нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа хорих ялын 50-иас дээш хувийг эдэлсэн хоригдлыг харуул хамгаалалтгүй, 50-иас доош хувийг эдэлсэн хоригдлыг хорих ангийн өөрийн үйлдвэрлэл болон хорих ангиас гадуур прокурорын зөвшөөрлөөр гэрээний үндсэн дээр харуул хамгаалалттай хөдөлмөрлүүлж болно” гэж тус тус заасны дагуу гэрээг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй цалин хөлстэй ажиллуулахыг зөвшөөрдөг.Мөн хорих анги, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд Прокурорын байгууллага, Хүний эрхийн үндэсний комисс хяналт тавин ажилладаг. Иймд хорих байгууллагын удирдлага, алба хаагчид хоригдлыг зөвшөөрөлгүйгээр гадна хэсэгт болон цалин хөлсгүйгээр хөдөлмөр эрхлүүлэх боломжгүй.Дээрх асуудалтай холбогдуулан Прокурорын байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа болно” гэжээ.










