
Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан жилүүдийг
Хамаг Монголчууд бүү мартаг
Энэ дөрвөн мөрт хүн бүрийн зүрхэнд үлдсэн хар дурсамжийг сэргээж буй нь мэдээж…
Монголын тал нутгаар сэвэлзсэн их хэлмэгдүүлэлтийн шуурганд тухайн үед амьдарч байсан сор болсон охид хөвгүүд, сэхээтэн, лам хуврагуудыг хувьсгалын эсэргүү хэрэгт ял тулгаж шоронд хоригдох нь хоригдож, цаазлагдах нь цаазлагдаж хагацлын нулимсанд өрх айл бүхэн автаж байсан үе түүхэнд үлдсэн байдаг.
1932-1940 онд 28451 энгийн ардыг хилс хэрэгт буруутган баривчилж 73 хувь буюу 20822 хүнийг буудаж, хоморголон устгасан түүх бий.
Жил бүрийн есдүгээр сарын 10-ны “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг дурсах өдөр”-ийг тохиолдуулан чөлөөт уран бүтээлч З.Жанрайн их хэлмэгдлийн үед байсан өвөөгийнхөө талаар ярьсан ярилцлагыг хүргэж байна.
Их хэлмэгдүүлэлт 1922 оноос Жанжин Д.Сүхбаатараас эхлэн хэлмэгдүүлэлт эхэлсэн гэж түүхэнд үлдсэн байдаг.
Манай Монгол Улсын түүхэнд 1930-аад он өөрөөр хэлбэл 1922 оноос эхлэн Жанжин Д.Сүхбаатараас эхлэн хэлмэгдүүлэлт эхэлсэн гэж түүхэнд үлдсэн байдаг. Тухайн үеийн Социалист гэгдэх улсуудын хургачнаас эхлээд сэхээтэн, лам хуварга, санваартан, гэгээнтэн хутагтууд хэлмэгдэж байсан цаг үе.
Манай өвөө Эрдэнэмандал хийдийн гол шүтээн “Гомбо” сахиусыг хэлмэгдэлтийн шуурганаас хамгаалж зайдан морин дээр нүцгэн биеэ шархалтал нууж давхисаар гэртэй авч ирсэн.
Тэр үеийн Сүхбаатар аймгийн Дарханхан суманд ээжийг минь өргөж авсан Шарав гэх өвөө минь тэр нутагт нутаглаж байсан юм билээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдэд ламхай байхдаа багшийнхаа даалгавраар хийдийн гол шүтээн “Гомбо” сахиусыг хэлмэгдүүлэлтийн хар шуурганаас хамгаалж, зайдан морин дээр нүцгэн биеэр шархалтал биедээ нуун гэртэй аваачиж 1990 он хүртэл тулганыхаа үнсэнд нуусан гэдэг түүх байдаг.
Өвөө маань хэлмэгдэлтийн хар шуурганд өртөөгүй ч “Гомбо” догшин сахиусыг хамгаалж чадсан гол хүн болж түүхэнд үлдсэн дээ.
1990 оноос хойш Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Эрдэнэмандал хийдэд гол шүтээн нь болж заларсан байгаа юм билээ.
Эсэргэн салхины хүйтэн салхинд нар хиртсэнийг санаж байна уу
Ээж бүхэн шаналлаа юүлж хүү бүхнээ хүлээж байсныг санаж байна уу
Ай хүү минь чи мэдэж байна уу
Энэ гашуун түүхийг.
З.Жанрай










