НИЙСЛЭЛИЙН ОРЛОГО 1.9, СУУРЬ ЗАРЛАГА 1.1 ИХ НАЯД ТӨГРӨГ БАЙХААР ТӨСӨВЛӨЖЭЭ
НИТХ-ын ХХ хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар нийслэлийн 2024 оны төсвийн төслийг хэлэлцэн батлах тухай, нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах юм.








