ТАКСИНЫ МӨНГӨНӨӨС БОЛЖ МАРГАЛДАН, ЖОЛООЧИЙГ ХУТГАЛЖ ХҮНД ГЭМТЭЭЖЭЭ
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө “Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хутгалуулсан хүн ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.











