МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ УРАН ЗУРГИЙН ҮНЭТ БҮТЭЭЛҮҮДИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАЛАА
Монголын ипотекийн корпораци (МИК) үүнийг урьдал болгон Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй сор болсон бүтээлүүдийг сэргээн засварлах төсөл хэрэгжүүлж, “Дахин төрсөн өв” арга хэмжээг зохион байгууллаа.











