СҮҮЛИЙН 24 ЦАГТ КОРОНАВИРУСИЙН 2,422 ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ БАТЛАГДЛАА
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 571 нь нийслэл хотод, 1,851 орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 2,131 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
ДУЛААНЫ ШУГАМЫГ ӨРГӨТГӨН СОЛЬСНООР ДАХИН ХАЛУУН УС ТАСЛАХГҮЙ
Баянгол дүүргийн тав, зургадугаар хороо буюу “Магнай трейд” шатахуун түгээх станцаас Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх 3.3 км хос дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажлын явц 62.3 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 380…
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ЭХЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГИЙН БАЙРШИЛ ӨӨРЧЛӨГДЖЭЭ
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Баянгол дүүргийн шинжилгээний цэгийн байршил өөрчлөгджээ. Тодруулбал, тус дүүргийн Эмүжин төв (Өргөө кино театрын урд Петровис ШТС-ын баруун урд талд)-д байрлаж байгаа аж. Үүнээс гадна…
ӨНӨӨДӨР ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЯВУУЛЫН ХОЁР, СУУРИН 45 ЦЭГ АЖИЛЛАНА
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын хоёр, суурин 45 цэгт 61 багийн 388 эмч, ажилтан ажиллаж, 4,684 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
ӨНӨӨДӨР ТЭГШ, МАРГААШ СОНДГОЙ ДУГААРТАЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО
Өнөөдөр автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш төгссөн тээврийн хэрэгсэл 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцоно. Харин маргааш буюу 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг оруулцуулна.











