ОРШИН СУУГАА ХАЯГИЙН БҮРТГЭЛЭЭ ЦАХИМААР ШАЛГАХ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭ
Улсын бүртгэлийн байгууллагаас иргэдийг оршин суугаа газрын хаягийн бүртгэлээ шалгахыг уриалав. Мөн https://burtgel.gov.mn/ цахим хуудсаар өөрийн болон тухайн хаягт бүртгэлтэй иргэдийн мэдээлэлтэй танилцах үйлчилгээг өнөөдрөөс эхлүүллээ.











