СЭЛБЭГЭНД АШИГЛАДАГ МАШИНУУД ШАТСАНЫГ БҮРЭН УНТРААЖЭЭ
Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд автомашинууд шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл өнөөдөр /2022.05.20/ 06:00 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу алба хаагчид шуурхай ажиллаж, галыг унтраасан байна.











