ШВЕД НАТО-ГИЙН ГИШҮҮН БОЛОХОД ЗӨВХӨН УНГАРЫН ЗӨВШӨӨРӨЛ ДУТУУ БАЙНА
НАТО-д элсэх Шведийн хүсэлтийг Туркийн парламент хэлэлцэж, парламентын 346 гишүүнээс 287 нь дэмжсэн. Тэгвэл өчигдөр Туркийн парламентын хуралдааны протоколд тус улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган гарын үсэг зурлаа.








