
Улсын цолтой бөхчүүд аймгийн наадамд олноор зодоглож “найраа” хийдэг заншил тогтоод удлаа. Тодруулбал, энэ жил 17 аймаг, дүүргийн наадамд давхацсан тоогоор Улсын цолтой 128 бөх барилджээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр энэ жил аймгийн начин “төрүүлэхэд” 30-40 сая төгрөгийн ханштай болсон гэнэ. Тэгвэл ямар аймаг, дүүрэгт Улсын цолтой хэн гэдэг бөх зодоглосныг харцгаая.
Нэгээс олон наадамд барилдсан бөхчүүдийн нэрсийг тодруулсан болно.
Архангай
- Улсын харцага: Т.Мөнгөнцоож, Г.Батбаяр
- Улсын начин: Б.Ганбаатар, М.Цанлиг, Н.Адъяабат, Ч.Ганзориг, М.Бат-Отгон, Л.Шинэбаатар, Ц.Нямдорж, Э.Ванданцэрэн, Ж.Дагва-Очир зэрэг бөх барилджээ.
Тус наадамд 11 Улсын цолтой бөх барилдсанаас Улсын харцага Т.Мөнгөнцоож, Улсын харцага Г.Батбаяр нар аймгийн начин “төрүүлжээ”.
Багануур дүүрэг
- Улсын харцага: Э.Ууганбаяр
- Улсын начин: С.Мандах, Б.Бадам-Очир, Р.Ганхуяг, Ж.Отгонбаяр, Б.Чинзориг, П.Ганхүү, Ш.Тогтохбаяр, Б.Амарзаяа, Г.Баасандорж, Б.Баянмөнх зэрэг бөх барилджээ.
Тус наадамд 11 Улсын цолтой бөх барилдсанаас Улсын харцага Э.Ууганбаяр аймгийн начин “төрүүлжээ”.
БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ
- Улсын заан: Ц.Мягмарсүрэн
- Улсын харцага: Ш. Уламбаяр, Т.Баасанхүү, Г.Алтангэрэл
- Улсын начин: Д.Пэрэнлэйдорж, Ц.Лхагвасүрэн, Ц.Цогтжаргал, Г.Баасандорж, Б. Баатарцол, Ц.Чимэддорж, Д.Тогтохжаргал, Б.Баянмөнх, Г.Дармаажанцан зэрэг бөх барилджээ.
Тус наадамд 14 Улсын цолтой бөх бүртгүүлснээс Улсын начин Б.Баянмөнх, Улсын начин Г.Баасандорж нар барилдаагүй байна. Түүнчлэн, Улсын начин Б.Баатарцол аймгийн начин “төрүүлжээ”.
Баянхонгор
- Улсын начин: Б.Эрдэнэхүү, Ж.Чулуунбат, Д.Цэрэнтогтох нар барилджээ. Үүнээс Улсын начин Ж.Эрдэнэхүү аймгийн начин “төрүүлжээ”.
Булган
- Улсын заан: Д.Баасандорж
- Улсын начин: И.Ёндонсамбуу, Л.Батзориг, Д.Амаржаргал, Х.Цогтгэрэл нар барилджээ.
Энэхүү наадамд 5 Улсын цолтон барилдсанаас Улсын заан Д.Баасандорж, Улсын начин Д.Амаржаргал нар аймгийн начин “төрүүлжээ”.
Өвөрхангай
- Улсын харцага: Х.Гантулга, Б.Цэдэнсодном, Л.Наранбаатар
- Улсын начин: Б.Сангисүрэн, Т.Довчинсэмбээ нар зодогложээ.
Улсын цолтой 5 бөх барилдсанаас Улсын харцага Х.Гантулга, Улсын харцага Б.Цэдэнсодном нар аймгийн начин “төрүүлжээ”.
Сэлэнгэ
- Улсын гарди: Ш.Жаргалсайхан
- Улсын харцага: Б.Одгэрэл
- Улсын начин: Н.Бүрэнбаатар, Ч.Баянмөнх, Б.Дэлгэрсайхан, Н.Баярбаатар, Д.Төрболд нар барилджээ.
Тус наадамд Улсын цолтой 7 бөх барилдсанаас Улсын гарди Ш.Жаргалсайхан, Улсын начин Д.Төрболд нар аймгийн начин “төрүүлжээ”.
Төв
- Улсын заан: Б.Батмөнх, Б.Соронзонболд
- Улсын харцага: Ш.Уламбаяр, Э.Даш, Э.Ууганбаяр, Ө.Даваабаатар, Ц.Мөнхбаяр
- Улсын начин: Б.Бадам-Очир, Ж.Оргил, Ц.Лхагвасүрэн, Ж.Отгонбаяр, Д.Цогзолдорж, Б.Бадамсүрэн, Г.Баасандорж, Ц.Чимэддорж, Г.Ганжад, Д.Тамир Ц.Сандагдорж, Х.Оргилболд, Э.Энх-Амгалан, О.Түмэн нар барилджээ.
Энэ наадамд 22 Улсын цолтой бөх зодоглосноос Улсын заан Б.Батмөнх, Улсын харцага Ө.Даваабаатар, Улсын начин Г.Ганжад нар аймгийн начин “төрүүлжээ.
Сүхбаатар
- Улсын харцага: Ш.Мөнгөнбаатар
- Улсын начин Б.Батжаргал нар барилджээ. Үүнээс Улсын харцага Ш.Мөнгөнбаатар аймгийн начин “төрүүлжээ”.
Дорноговь
- Улсын заан: Б.Батмөнх
- Улсын харцага: Ш.Уламбаяр, А.Цацабшир нар зодогложээ.
- Улсын начин: Б.Суманчулуун, М.Эрдэнэбат, Б.Амарзаяа, Б.Бадамсүрэн, Д.Энхбаяр, Б.Ганхуяг, Л.Шинэбаатар, Ц.Чимэддорж, Г.Ганжад, Б.Даваа-Очир, Ц.Сандаг-Очир, О.Түмэн, Л.Отгонбаатар, М.Бямбадорж, Ё.Эрдэнэжаргал нар барилджээ.
Энэ наадамд 20 Улсын цолтон зодоглосноос Улсын заан Б.Батмөнх, Улсын начин Г.Ганжад нар аймгийн начин “төрүүлжээ.
Увс
- Улсын харцага: Э.Батбаатар
- Улсын начин: Ө.Сумъяа, Д.Энхбаяр зэрэг Улсын цолтой 3 бөх зодогложээ. Үүнээс Улсын начин Д.Энхбаяр аймгийн начин “төрүүлжээ”.
Хөвсгөл
- Улсын начин: Н.Баттулга, Ч.Батчулуун, Б.Баянмөнх, М.Эрдэнэбат, А.Батмөнх, Б.Даваа-Очир зэрэг 6 Улсын цолтой бөх барилджээ. Үүнээс Улсын начин Б.Даваа-Очир аймгийн начин “төрүүлжээ”.
Хэнтий
- Улсын харцага: Ш.Мөнгөнбаатар
- Улсын начин: Ш.Тогтохбаяр, Ш.Отгонтөгс зэрэг Улсын цолтой 3 бөх барилджээ.
Дархан-Уул
- Улсын заан: Б.Серик
- Улсын начин: Ч.Баянмөнх, Б.Дэлгэрсайхан, Н.Баярбаатар нар барилджээ.
Тус наадамд Улсын цолтой бөх аймгийн начин төрүүлээгүй ч Аймгийн хурц арслан С.Очирбат, Аймгийн хурц арслан Б.Өсөхбаяр нар тавын даваанд барилдаагүй байна.
Говь-Алтай
- Улсын харцага: Ж.Амартүвшин, Т.Сайханжаргал
- Улсын начин: Л.Цэрэнтогтох, Б.Суманчулуун, Л.Гантулга, Ш.Шинэбаяр, Б.Хишигбаатар нар барилджээ.
Өмнөговь
- Улсын заан: Т.Санчир, Ц.Одбаяр, Н.Батзаяа
- Улсын начин: Б.Сумъяа, Б.Сугаржаргал, Б.Мижидсүрэн, Э.Нямаа зэрэг 7 бөх барилджээ.
Налайх дүүрэг
- Улсын харцага: Ш.Уламбаяр
Харин Говьсүмбэр, Дорнод, Орхон зэрэг аймгийн наадамд Улсын цолтой бөх зодоглоогүй байна. Нийт 24 аймаг, дүүрэг наадам хийх ёстойгоос одоогоор 20 нь аймаг бөхийн барилдаанаа зохион байгуулжээ. Тодруулбал, Баян-Өлгий, Дундговь, Завхан, Ховд зэрэг аймаг бөхийн барилдаанаа одоогоор хийгээгүй байна. Үндэсний бөхийн найраа нь бөх сонирхогчдын үндэсний бөхийн спортоо үзэх сонирхолыг бууруулж байгаа төдийгүй шинэ залуу хүчтэнүүдийн итгэл үнэмшлийг “ганхуулж” байна.










Батбаяр харцага дүүгээсээ Мөнгөнцоож харцага хүүгээсээ л мөнгө авав гэж баттай их сурвалж нтр Дэвжээ.мг-с л хараа биздээ энэ хэдэн сайт нь хүртэл мэдээ бичих гэж гурилддаг болжээ…