
Ардчилсан намын мэдэгдэлд 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл нь улс орны эдийн засгийг сөхрүүлэх, өрийн дарамтад оруулах эрсдэлтэй гэсэн шүүмжлэл дагуулж байгаа. Тэгвэл эдгээр төслүүд нь Үндсэн хууль, бусад хуулиудыг зөрчсөн байж болзошгүй асуудал тавигдаж байна. Учир нь төсвийн тодотголыг дагуулж төсвийн харилцааг зохицуулдаг хуулиудыг өөрчлөхөөр өргөн барьсан, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагуудыг өөрчлөхөөр төлөвлөсөн зэрэг олон асуудлууд бий.
Тиймээс Үндсэн хуульд нийцэх эсэх нь эргэлзээтэй төсвийг хүлээн авч, УИХ-аар хэлэлцүүлэх нь УИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно. Тиймээс Ардчилсан намынхан Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг тавихаар шийдвэрлэсэн нь зүй ёсны асуудал гэж үзжээ.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын ЕНБД Л.Өлзийсайхан мэдээлэл өгөхдөө ҮХЦ-ээс АН-ын бүлгээс төсөвтэй холбоотой асуудлаар хандсан талаарх албан ёсны бичиг ирээгүй байгаа тухай мэдэгдсэн юм.
УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол болоод үүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр товлосон. Төсвийн тодотголыг санаачлах эрх Засгийн газарт байгаа, нөгөө талд хэлэлцэх эрх нь УИХ-д хадгалагдаж байгаа. Засгийн газар хууль санаачлах эрхээ эдэлж, төсвийн тодотголыг өргөн мэдүүлсэн.
УИХ-ын тамгын газар хуульд тогтоосон чиг үүргийн дагуу хуулийн бүрдүүлбэрийг шалгах эрхтэй, тэгэхдээ хууль тогтоомжийн хуулийн 40 дүгээр зүйлийн баримталдаг. Хууль тогтоомжийн төслийн хүрээнд шаардлага хангасан хуулийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн.










