
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл АН-ын дарга болон бүлгийн даргын албыг давхар хашиж буй. Тэрбээр дөрөвдүгээр сарын 15-нд болсон Улс төрийн зөвлөлийн хурал дээрээ бүлгийн даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор танилцуулснаар АН-ын бүлгийн даргын марафон өрнөж байна. АН-ын бүлгийн даргад нэр нь яригдаж буй УИХ-ын гишүүн Л.Гантөмөрөөс тодруулахад,
“Нам дотроо ямар нэгэн албан тушаал хаших сонирхол алга. Би энэ намын тамгыг хадган дээр тавиад өгсөн. Нэгэнт өгсөн бол өгсөн шиг өгөх хэрэгтэй. Тийм ч учраас би АН-ын улс төрийн зөвлөлд ороогүй. Намын дарга байсан хүн намын дотоод амьдрал руу дахин дахин давхиж орох буруу.
Бүлгийн дарга бол МАН-тай тулж чаддаг хүн байх хэрэгтэй. МАН-ын цаад удирдлага нь Ерөнхийлөгч байгаад байна шүү дээ. Тэгэхээр Ерөнхийлөгчөөс айж ичихгүйгээр тулж чаддаг хүн л АН-ын бүлгийн дарга болох ёстой. Хууль хяналтын байгууллагад ямар нэгэн гэмт хэргийн түүхгүй хүн байх хэрэгтэй” хэмээв.








