
Сурагчдын дунд хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх болон умайн хүзүүний хавдрын эсрэг вакцины талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өгч байна.
Тэрбээр “Хеликобактеритай тэмцэх ажлаа энэ сараас эхлүүлж байна. Гурваас дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөрийг боловсруулж дууслаа. Эхний удаад бид улсын болон хувийн сургуулиуд, цэцэрлэгийн сурагчдаас шинжилгээ авч, суурь тоогоо мэдчихээд НЭМГ-тай хамтраад эмчилгээгээ эхлүүлнэ.
Хоёрдугаарт эцэг эх, асран хамгаалагчдад гэр ахуйн орчинд хэрхэн ариутгал, халдвар хамгаалал хийхийг танилцуулна.
Нэг зүйлийг хатуу хэлье. Аяга, таваг, халбага сэрээгээ гэр бүлийн орчинд ч тэр найз нөхдийнхөө орчинд ч тэр хольж сольж хэрэглэдгээ өнөөдрөөс болих ёстой. Тэгж байж хеликобактери байхгүй болно.
Нийслэлийн зүгээс улсын сургууль, цэцэрлэгт аяга таваг угаагч, ариутгагчаар хангана” хэмээлээ.









Eruul mendiin ded said bilvv yu bile?