Оросыг дэмжигч, цагаачдын эсрэг AfD нам Загсен-Анхальт мужийн сонгуульд ялалт байгуулжээ

Монгол Улсын гавьяат эмч Ч.Мөнхбаяр 309 дэх эхийнхээ алтан амийг аварсан тухайгаа өөрийн нүүр хуудаснаа бичсэн байна.
Тэрээр нийслэлээс 400 гаруй км-ийн зайд орших газарт шөнийн 03:00 цагт хүрч очин, гурав дахь удаагийн релапаротоми мэс заслыг амжилттай хийжээ. Ингэснээр амь насанд аюултай хүнд хүндрэлтэй байсан эхийг аварсан бөгөөд энэ нь түүний эмчийн замнал дахь эхийн амь насыг аварсан 309 дэх ноцтой тохиолдол болж бүртгэгдсэн байна.
Ч.Мөнхбаяр эмч олон жилийн турш эх, нярайн эрүүл мэндийн салбарт ажиллаж, хүнд нөхцөлд мэс заслын тусламж үзүүлэн олон хүний амь насыг аварч буй эмч нарын нэг юм











