ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЕРӨНХИЙ САЙДЫГ ТОМИЛОХ САНАЛАА УИХ-Д ХҮРГҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр хүргүүллээ.








