ХОРИН ЖИЛИЙН ЗҮТГЭЛИЙГ НЬ ТӨР ҮНЭЛЖЭЭ
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Уран бүтээл хэлтсийн дарга Сугарын Болд-Эрдэнэд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол олголоо. Түүний Монголын театрын хөгжилд оруулсан хувь нэмрийг үгээр хэлэхийн аргагүй билээ.








