ШАРИЛЖГҮЙ УЛААНБААТАР АЯНЫГ ЗУРГАА ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Нийслэлийн Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Чингисийн өргөн чөлөө, Бээжингийн гудамж нийтийн эзэмшлийн талбайн ногоон байгууламжийн зэрлэг ургамлыг цэвэрлэж, хадах ажлыг энэ сарын 20-ноос эхлүүлээд байна.