ЧЕЛСИ БАГ БИТҮҮМЖИЛСЭН ХӨРӨНГИЙН ТООНД БАГТАВ
Европын хөлбөмбөгийн аварга Челси баг Роман Абрамовичийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр дотно харилцаатай гэсэн шалтгаант хориг арга хэмжээд орсны дараа Их Британийн засгийн газраас лицензээр битүүмжилсэн хөрөнгийн тоонд багтжээ.








