АНУ-ЫН СЭТГҮҮЛЧ УКРАИНД АМИА АЛДЖЭЭ
Украинд ажиллаж байсан АНУ-ын сэтгүүлч Киевийн ойролцоох Ирпин хотод буудуулж амиа алдсан тухай цагдаагийн албанаас мэдээллэв. 50 настай Брент Рено сэтгүүлч, кино найруулагч байсан бөгөөд тус бүс нутагт Time сэтгүүлийг төлөөлөн ажиллаж байжээ.