ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛОНД УГААЛГЫН НУНТАГ ХИЙСЭН БАГШ ЯЛ СОНСЖЭЭ
БНСУ-д цэцэрлэгийн хүүхдийн хоолонд угаалгын нунтаг болон шумуулны хор хийсэн багшид дөрвөн жилийн хорих ял оноожээ. 50 настай уг багшийг хүүхдийн амь насанд хохирол учруулах гэж оролдсон хэрэгт буруутгасан байна.








