Европын зөвлөл Украинд үзүүлэх тусламжын төсвийн талаар хэлэлцэхээр Бруссельд ээлжит бусаар чуулсан. Европын зөвлөл өнгөрсөн оноос эхлэн олон дахин удаа хуралдсаны эцэст нөхцөл байдал Украины талд нааштайгаар шийдэгдэж, Европын холбоо Украин улсад урт хугацаатай санхүүгийн тусламж үзүүлэхээр боллоо. Тодруулбал, 2024-өөс 2027 оны хооронд нийт 50 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр болсон аж. Европын зөвлөл ээлжит бусаар чуулахаар болсонтой холбогдуулан Европын зөвлөлд Унгар улс саад учруулах магадлалтай байв. Учир нь Унгарын ерөнхий сайд Виктор Орбан нь чуулган болохын өмнө хэд хэдэн удаа Украинд тусламж үзүүлэхийг эсэргүүцэж буйгаа нээлттэй илэрхийлж байсан. Гэхдээ энэ удаа бодлоо өөрчилсан нь Европын Холбоо ба Унгарын хоорондох өөр асуудлуудтай холбоотой байсан аж.