16 настай охины ээж Улсын дээд шүүхэд гомдол гаргалаа

Япон улсын засгийн газар улсыг нь зорих жуулчдын тоог бууруулахын тулд 1978 оноос хойш анх удаа визний хураамжаа нэмэгдүүлэхээр болжээ.
Коронавирусийн цар тахлын дараа Японыг зорих жуулчдын тоо огцом өссөн ба зөвхөн 2025 онд тус улс 42.7 сая жуулчин хүлээн авчээ.
7-р сарын 1-нээс Япон улсад нэвтрэх нэг удаагийн визний хураамж 3000 иенээс 15 000 иен, олон удаагийн визний хураамж 6000 иенээс 30 000 иен болж тус бүр 5 дахин нэмэгдэхээр болжээ.
Түүнээс гадна байнгын оршин суугчаар бүртгүүлэхэд төлдөг 10 000 мянган иений хураамж 300 000 мянган иен болж, оршин суугчийн статусаа өөрчлөх, визийн хугацаагаа сунгахад төлдөг 10 000 иений хураамж 100 000 иен болж нэмэгдэхээр болжээ.
Эх сурвалж: BBC








