Энэ оны эхний долоон сарын байдлаар зөрчлийн бүртгэл өмнөх оноос 1.3 дахин өсжээ

Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар импортыг халж, гадагшаа урсаж буй мөнгөн урсгалыг зогсоох онцгой ач холбогдолтой “Нүүрс-пиролизын үйлдвэр” төслийг НЗДТГ-тай хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чиглэл, хүрээг тогтоолоо.
Нийслэл болон “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяа компани болох “Эрдэнэс ҮТП”-аар дамжуулан төслийн удирдлагыг хэрэгжүүлэн, санхүүжилтийн механизмыг тодорхойлж, “Улаанбаатар түншлэл төв” ХХК-аар хэрэгжүүлнэ.

Санхүүжилтийг Нийслэл, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК болон дотоод, гадаадын хөрөнгө оруулагч түншлэгч гэсэн гурван талт байдлаар бүрдүүлэхээр зорьж байна.
Үйлдвэр ашиглалтад орсноор жилд (урьдчилсан тооцоолол):
- 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулна
- 600.000 тонн хагас кокс түлш үйлдвэрлэнэ
- 40 мВт цахилгаан үйлдвэрлэнэ
Төслийн үр дүн:
- УБ хотын агаарын бохирдлыг 50-60 хувь бууруулна
- БНХАУ-аас шахмал түлш импортлож, хөнгөлөлттэй үнээр борлуулахад зарцуулдаг 200-300 гаруй тэрбум төгрөгийн татаасын зардлыг хэмнэнэ
- Нүүрс химийн үйлдвэрлэлийн суурь тавигдана.







