
Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлснээр 2026 оны эхний хагас жилд “E-Mongolia” системээр ажил олгогч, даатгуулагч, иргэд нийт 2.9 сая гаруй удаа нийгмийн даатгалын цахим үйлчилгээ авчээ.
Үүнээс хамгийн их авсан үйлчилгээ нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа бөгөөд 2,658,855 удаа авсан байна. Мөн нийгмийн даатгал төлж байсан эсэх тодорхойлолтыг 130,181, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсыг 33,201, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актыг 49,092 удаа цахимаар авсан байна.

Түүнчлэн тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа 18,168, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт 67, цалингүй шимтгэл төлөлтийн лавлагаа 4,801 удаа олгогдсон байна.
Ингэснээр иргэд нийгмийн даатгалын олон төрлийн үйлчилгээг төрийн байгууллагад очихгүйгээр цахимаар авах боломж нэмэгдэж байна.







