
Малчны тухай хуульд “Малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй суралцуулна” гэсэн заалт бий.
Дээрх хуулийн шаардлагыг хангасан хэчнээн оюутан суралцаж буй талаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очироос тодруулахад “Мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын мэргэжлээр суралцаж буй малчдын хүүхдэд тэтгэлэг олгож байгаа. 2025 онд 15, 2026 онд найман суралцагч хамрагдаад, 56.1 сая төгрөгийн тэтгэлэг олгосон” гэлээ.
Малчдын хүүхдэд олгосон дэмжлэгийг мэргэжлээр нь задлаад харахад,
Мал аж ахуйн чиглэлээр нийт 10 оюутан:
- Архангай 1
- Говь-Алтай 2
- Өвөрхангай 1
- Сүхбаатар 1
- Сэлэнгэ 2
- Төв 1
- Увс 1
- Хөвсгөл 1
Тэжээл, бэлчээр судлалын чиглэлээр 13 оюутан:
- Архангай 2
- Дундговь 4
- Завхан 1
- Өвөрхангай 2
- Сүхбаатар 1
- Ховд 2
- Хөвсгөл 1
Өчигдөр /2026.06.23/ Төрийн ордонд болсон Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх ерөнхий хяналтын сонсголын үеэр малчид “Зөвхөн хэдхэн мэргэжлээр биш малчны хүүхэд хүссэн сургуульдаа, хүссэн мэргэжлээрээ сурах боломжийг энэ хуулиар нээж өгөөсэй” гэх байр суурийг илэрхийлж байлаа.








