
Английн Челтнем хотын иргэн 97 настай Бетти Бромаж онгоцны далавчин дээр зогсоогоороо ниссэн хамгийн өндөр настай эмэгтэй болжээ.
Тэрээр 87 наснаасаа хойш 6 удаа онгоцны далавчин дээр зогсоогоороо ниссэн туршлагатай бөгөөд 4 жилийн өмнө тогтоосон Гиннесийн рекордоо ийнхүү эвдсэн байна. ITV сувгийн мэдээлснээр Бетти өмнөх рекордоо эвдэхийн тулд онгоцны далавчин дээр зогсож, онгоц хөөрч газардахтай нийлэн агаарт 5 минут болсон байна.
Тэрээр уг үзүүлбэрээрээ өмнөх рекордоо эвдэхээс гадна 2025 оны 8-р сард харвалт өгснийхөө дараа хэвтэн эмчлүүлж байсан Челтнемийн Ерөнхий эмнэлэгт хандив босгосон байна. Good Morning Britain нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа Бетти хэдэн жилийн дараа уг үзүүлбэрээ дахин давтах хүсэлтэйгээ илэрхийлжээ.
Түүнээс гадна Бетти үгийн санд нь чадахгүй гэдэг үг байхгүй гэдгээ онцолжээ.







