
Даян аварга Б.Орхонбаяр болон улсын начин Х.Наранбаяр нарын цолны мялаалга өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болж байна. Баяр наадмыг зорих иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэхтэй холбоотойгоор шатахууны эрэлт өсөх төлөвтэй байгаа аж.
Энэ үеэр “Шунхлай” группээс мялаалга наадмыг зорин яваа иргэдэд шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлээр ажиллаж байгаагаа мэдээлжээ.
Тус компаниас “Сүхбаатар суманд болох Монгол Улсын даян аварга, АПУ компанийн бөх Б.Орхонбаяр, улсын начин Х.Наранбаяр нарын цолны мялаалгыг зорих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэх төлөвтэй байна. Иймд ШТС-уудын шатахууны нөөц болон түгээлтийг хэвийн байлгахад анхаарч ажиллаж байна. Хэрэглэгч та Сэлэнгэ Шунхлай ШТС-аар тав тухтай үйлчлүүлээрэй” хэмээн мэдэгдсэн байна.
МЯЛААЛГА НААДМЫН ХӨТӨЛБӨР
Цолны мялаалга өнөөдөр буюу наймдугаар сарын 8-ны өглөө үндэсний сурын болон шагайн харваагаар эхэлнэ. Мөн Их нас, Соёолон, Даага насны морьд уралдаж, хүчит 128 бөх зодоглоно.
Түрүүлсэн бөхөд 20 сая, үзүүрлэсэн бөхөд 10 сая, их шөвөгт үлдсэн бөхчүүдэд тус бүр 5 сая төгрөгийн бай шагнал олгох юм. Үүнээс гадна 2010 оны нэгдүгээр сараас хойш төрсөн 32 өсвөрийн бөх барилдана.
08:00 Их насны морьдын уралдаан
10:00 Өсвөрийн бөхчүүдийн бүртгэл
11:00 Мялаалга наадмын нээлтийн үйл ажиллагаа
11:00 Соёолон насны морьдын уралдаан
12:00 “Таван хан” дэвжээний бөхчүүд төрийн далбаа, туганд хүндэтгэл үзүүлэх ёслол
12:20 Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөлөөс алдартнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ
13:00 Хүчит бөхийн барилдааны 1-2 даваа
15:00 Даага насны морьдын уралдаан
16:00 Хүчит бөхийн барилдааны 3-7 даваа
16:30 Үндэсний сур, шагайн харвааны шагнал гардуулах ёслол
17:00 Түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд шагнал гардуулах
18:00 Түрүүлж, айрагдсан морьдыг цоллох ёслол
19:00 Мялаалга наадмын хаалтын арга хэмжээ
20:00 Үдшийн цэнгүүн







