
Өнгөрсөн лхагва гарагийн орой Венесуэлд ар араасаа хэдхэн секундийн зайтай газар хөдөлж, Венесуэлийн Ерөнхийлөгч Делси Родригез онц байдал зарлаад байна.
Өнгөрсөн лхагва гарагийн орой орон нутгийн цагаар 18:04 цагт Венесуэлийн Яракуй мужийн Сан Фелипе хотын ойролцоо 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Уг газар хөдлөлт бүртгэгдсэнээс хойш 40 секундийг дараа Венесуэлийн газрын тосны томоохон үйлдвэрүүд байрладаг Яракуй мужийн Юмаре хотоос зүүн өмнөд зүгт 23 км зайд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Венесуэл даяар төдийгүй хөрш Колумб улсад хүртэл хүчтэй мэдрэгдсэн ба нийслэл Каракас, далайн эргийн Катия Ла Мар хотуудад барилга байгууламжууд, зам гүүрнүүд нурж, нуранги доор гацсан иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаа явагдаж байна.
Венесуэлийн хамгийн том нисэх онгоцны буудал болох Симон Боливарын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал газар хөдлөлтийн улмаас ноцтой хохирол амссан учир онгоцны буудлыг хаагаад байгаа ба метро болон галт тэрэгний үйлчилгээг түр зогсоожээ.
АНУ-ын Геологийн судалгааны төв газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн иргэдийн тоо 10 мянгыг давах магадлал 44 хувьтай байгааг онцолжээ.
Өнгөрсөн лхагва гарагт Венесуэлд бүх нийтийн амралтын өдөр тохиож байсан тул газар хөдлөх үеэр иргэдийн дийлэнх нь гэртээ байсан аж.
ЭХ СУРВАЛЖ: BBC










