
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ээлжит 4/11 мэдээллийн цагаа хийж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Н.Алтанхуяг: Баяр наадам болох гээд хүмүүс хөдөлгөөнд оржээ. УИХ маань ч олигтой хуралдсан зүйл байхгүй гишүүд маань ч наашаа, цаашаа яваад энэ үед баахан хууль хэлэлцэх гээд байдаг. Би үүн дээр ямар санал хэлэх вэ гэхээр улс орны эдийн засагт ноцтой асуудал үүсэн тохиолдож тухайн асуудлаа шийдвэрлэхийн тулд хууль өргөн барьж болно түүнийг нь яаралтай горимоор хэлэлцэнэ гэх заалт байдаг.
Наадам дөхсөн үед яаралтай хэлэлцэх хуулийн тоо их олон болсон байна. Яаралтай горимоор хууль хэлэлцэнэ гэж яах вэ гэхээр хэлэлцүүлгийн үе шат их хөнгөн шингэн явагддаг. Хүмүүсийн хөл ч их хөнгөн шингэн болдог.
Жишээ нь “Нийгмийн даатгалын хууль” байна. Тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн яаралтай горимоор шийддэг ч хууль биш бэлтгэлээ хангаж байгаад намар хуулиа баталбал яасан юм бэ гэсэн саналтай байна.
Манай цөөнхийн бүлгийн гишүүд хууль өргөн барьдаг. Жишээ нь О.Алтангэрэл гишүүний өргөн мэдүүлсэн “Хөрөнгө хураах” хуулийн төсөл өргөн барьсан өнөөдрийг болтол нэг ч удаа хэлэлцээгүй байна. Яагаад хэлэлцэхгүй байна вэ гээд асуухаар “Манай засгийн газар” хууль боловсруулж байгаа намраас өргөн барина гээд УИХ-ын гишүүний өргөн мэдүүлсэн хуулийг Засгийн газрын хууль болгож болохгүй.
Хоёрдугаарт Оюу толгойн хэлэлцээрийг анх батлагдаж байхад тэргүүн шадар сайдаар ажиллаж байхад хэлэлцээрийн төслийг дэмжиж байсан. Анх орж ирсэн хэлэлцээрээр Монгол Улс 2019 онд ноогдол ашиг хүртэнэ гэж танилцуулж байсан. Гэтэл өнөөдөр зургаан жилийн хугацаа өнгөрөөд байхад ноогдол ашиг хүртсэнгүй ээ.
Засгийн газар энэ асуудалд иргэдээ сонсож тэдний дэмжлэгтэй хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж зээл, зээлийн хүү, зээлийн хуримтлагдсан хүүг нэг мөр шийдэх юм бол өнөөдөр ноогдол ашиг авах нөхцөл үүснэ.









