
Украин зэвсэгт хүчин ОХУ-ын бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Татарстан улсын Нижнекаменск хотод байрлах газрын тос боловсруулах үйлдвэрт дроны цохилт үзүүлжээ.
ОХУ-Украины хилээс 1200 км зайд байрлах ТАНЕКО газрын тос боловсруулах үйлдвэр нь Оросын “Татнефть” компанийн хамгийн том бөгөөд хамгийн сүүлийн үеийн техник технологиор тоноглогдсон үйлдвэр аж.
Нижнекаменск хотын даргын мэдээлснээр Украины цохилтын улмаас багадаа 13 хүн амь үрэгдсэн байна.
Өнгөрсөн ням гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын гүн рүү үзүүлэх цохилтуудаа зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Сүүлийн саруудад Киев ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд үзүүлэх цохилтуудаа эрчимжүүлж, өнгөрсөн 7-р сард л гэхэд фронтоос 2500 гаруй км зайд Омск мужид байрлах “Газпром нефть” компанийн газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт үзүүлсэн билээ.







