
Колумбийн Чоко мужид 7.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас багадаа 132 хүн амь үрэгджээ.
Колумбийн Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдоод хэдхэн өдөр болж буй Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприэлья онц байдал зарлаж, гамшигтай тэмцэх комисс байгуулж, гамшигт өртсөн бүс нутгуудад шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэхийг үүрэг болгожээ.
Газар хөдлөлт орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө 07:34 цагийн үед болсон ба газар хөдлөлтийн голомт Чоко мужийн Сан Хосе дель Пальмар тосгоны ойролцоо 107 км гүнд бүртгэгджээ.
Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприэльягийн мэдээлснээр Колумб даяар 60 гаруй барилга байгууламж бүхэлдээ, 1500 гаруй байр, орон сууц хэсэгчлэн нурж эвдэрсэн байна.
Онцгой байдлын аврагчид газар хөдлөлтийн үеэр нурсан барилга байгууламжуудын доор гацсан иргэдийг гаргаж авахаар ажиллаж байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, Эль Сальвадорын Ерөнхийлөгч Наиб Букеле нар Колумб улсад тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.







