
Дундговь аймгийн Засаг даргын 2026 онд соёлын зориулалтаар идлэг шонхор шувууг аймгийн хэмжээнд бариулахгүй байх чиглэлийн дагуу хяналт шалгалтыг зохион байгуулжээ.
Энэ сарын 8-9-ний өдрүүдэд малчдаас ирсэн долоон дуудлага, мэдээллийн дагуу хэсгийн төлөөлөгч А.Дэчинцог, Хараат багийн Засаг дарга Г.Жаргалмаа нар хамтран Их бага цэгээн, Нүдэнгийн ухаа, Богтотын гол, Улаан нуур, Өндөр сүүж, Хадат ам, Адгийн шанд, Номт, Баруун гурав, Сүмийн дөрвөлж, Ар могой, Өвөр могой зэрэг газарт хяналт шалгалт хийжээ.
Тэд нийт 440 км зам туулж, шонхор барихаар явсан таван араб иргэн, нэг монгол хэлний орчуулагчийг саатуулан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн байна.
Шалгалтаар 30 гаруй тагтаа барьсан байсныг илрүүлж, сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгчээ. Улмаар холбогдох журмын дагуу торгуулийн арга хэмжээ авч, барьсан тагтаануудыг байгальд нь буцаан тавьсан байна.








яасан даварсан юм хаа сайгүй бэлчээд хүссэнээ авдаг болохнээ 1 шонхор энэ улсад үлдэхнүү хар галуу шиг л цөлмөх нь арай хэтэрлээ хөөж явуулах ёстой энэ улс гаднынханд ээлтэй өөрсдийхөндөө өстэй улс боллоо!!! манайхаас хэдхэн төгрөгөөр аваад цааш нь хэдэн зуун доллар аар зарж бгаа