
Жил бүр зохион байгуулагддаг их, дээд сургууль, коллежид элсэхэд авдаг Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ.
Шалгалтын үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах зорилгоор дэмжлэг үзүүлэх баг ажиллаж байгаа бөгөөд харилцаа холбоо, нийтийн тээвэр, цахилгаан зэрэг дэд бүтцийн асуудалд холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна.
Шалгалтын байруудад сэтгэл зүйч, эмч, цагдаагийн алба хаагчид ажиллаж, шалгуулагчдын аюулгүй байдал, тав тухыг хангаж буй юм.
Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очирын мэдээлснээр, энэ жил улсын хэмжээнд нийт 55 шалгалтын байранд 49014 шалгуулагч бүртгүүлсэн байна. Элсэлтийн ерөнхий шалгалт уламжлал ёсоор Монголын түүхийн хичээлээр эхэлж байгаа бөгөөд энэ нь шалгуулагчдыг шалгалтад дасан зохицуулах, мэдээллээр хангах зорилготой аж. Тус хичээл нь жил бүр хамгийн цөөн шалгуулагчтай байдаг бөгөөд энэ жил 1511 шалгуулагч бүртгүүлжээ.
Мэдээ үзэх холбоос:









