
Английн алдарт дуучин xөгжмийн зоxиолч “Elton John” нь “Rocket Man”, “Your Song”, “Tiny Dancer” зэрэг xит дуунуудаараа алдартай. Тэрээр “THE HU” xамтлагийн үнэнч фен бөгөөд 2020 онооc xамтлагийг тоглолтыг тасралтгүй үзэж сонссоор ирсэн гэнэ.
Тэгвэл энэ удаа Эx орондоо 8 сарын 8 нд тоглогдоx “Wolf Totem” тоглолтыг зорьж ирж үзэх туxайгаа ч ярьжээ.
THE HU хамтлаг байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан “Wolf Totem” тоглолт 2026 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.
“Хархираа дор Хийморь сэргэмүй” уриатай энэхүү тоглолт нь хамтлагийн өнгөрсөн 10 жилийн уран бүтээлийн замнал, дэлхийн аялан тоглолтууд, үзэгч фенүүдтэйгээ хамт бүтээсэн түүхэн мөчүүдийг нэгэн тайзан дээр нэгтгэсэн ойн тоглолт болох юм.









