НЦУГ-аас энэ жил 88 мянган тонн түүхий нүүрс тээвэрлэсэн статистик мэдээлэл танилцууллаа. Мөн зарим ААН хашаандаа түүхий нүүрч ачиж хураасан байсныг шалгаж байгаа гэдгийг онцлов.
Асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн З.Мэндсайхан, “Сайжруулсан шахмал түлшийг хийхэд би оролцож явсан. Одоо нүдэн дээр утаа гараад байна. Шахмал түлшний үйлдвэрлэл алдагдсан юм биш үү. Та нар хот руу түүхий нүүрс оруулчихсан байна. Түүнийгээ хянаж чадаагүй, хайнга хандсан. Өмнө нь бид яндангаар түүхий нүүрсний утаа гарахад л очиж илрүүлдэг байсан.
Нийслэлийн агаар орчны бохирдол хариуцсан нэг нөхөр ард түмнээ тавлаад зогсож байна шүү дээ. “Утаа мэдрэгчээ ашиглахгүй байгаа учраас утаа нэмэгдчихлээ. Утаа мэдрэгчээ хадганд ороогоод хураачихсан учраас утаа нэмэгдээд байгаа юм аа” гэж. Ийм байдлаар утаанд хандаж байгаа дарга, “Том дарга ирсэн учраас утааны асуудлыг хойшлуулъя” гээд сууж байдаг Байнгын хорооны даргатай явахгүй шүү. Байнгын хорооны хурлыг зарласан болохоос биш хэн нэг том дарга ирлээ, хуралдаанаа хойшлуулъя гэж байгаа бол наад Байнгын хорооны даргын албаа өг” гэлээ.