Зулын 25-ны их дүйчэн өдөр ирэх Даваа гарагт тохионо
Энэ оны эхний есүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар, өмнөх сараас 2.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өссөн нь өмнөх сараас 4 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар, өмнөх сараас 2.1 хувиар тус тус өсжээ.
Тухайлбал,
- Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.4 сая төгрөг байна. Харин Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.6 сая төгрөгийн үнэтэй байгаа аж.
- Хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4 сая орчим төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.9 сая төгрөгийн үнэтэй байна.
- Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт 19.8 хувь буюу 659 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр, Чингэлтэй дүүрэгт 8.8 хувь буюу 331 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага байна.
- Хуучин орон сууцны тухайд Сүхбаатар дүүрэгт 28.9 хувиар өссөн, Чингэлтэй дүүрэгт 8.9 хувь 376 мянган төгрөгөөр тус тус өсжээ.