Нийслэлийн МАН-ын хороо энэ долоо хоногт хуралдаж, 2024 оны Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа. НИТХ 45 мандаттай бөгөөд МАН-аас 45 нэр дэвшигчийг зарлаад байна. Бид энэ удаа БГД-т МАН-аас нэр дэвшигчдийн талаар мэдээллийг уншигч танд хүргэе.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан
Таван Ш ажиллагааны хүрээнд сүр дуулиантай баривчлагдаж ирсэн Т.Бадамжунайн туслахаар дөрвөн жил ажилласан тэр 2008 НИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны даргаар томилогдож байсан. Ингээд хотын захиргаанд ажилласаар Засаг даргын орлогч болж, НИТХ-ын дарга хүртлээ дэвшсэн нэгэн.
Түүний АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ, Өөрийн орлого нь 2019 онд 103,9 сая, 2020 онд 169 сая, 2021 онд 326,7 сая, 2022 онд 104.5 сая, 2023 онд 79.6 сая болж буурчээ. 732 саяар үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай, 35 саяын микроавтобустай, 140 саяын хурдан удмын адуу болон мал аж ахуйтай.
“Асралт” үйлдвэрийн захирал Э.Энхтөр
2010-2016 онд УИХ-ын гишүүн Су.Батболдын туслахаар ажиллаж байсан. 2016 онд “Асгат” үйлдвэрийн захирлаар томилогдсон. Түүний үйлдвэр Баянгол дүүргийн төрийн өмчит сургууль, цэцэрлэгүүдийг мах, сүү, ногоо, бусад хүнсээр хангадаг.
БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар
Баянгол дүүрэгт МАН-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөөд “өвдөг шороодсон” Ө.Сумьяабаатарыг нэр дэвшүүлэхээр баталжээ.
Улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, Төрийн удирдлагын менежер мэргэшилтэй, Улс төр судлал, Бизнесийн удирдлага, ОУ-ын харилцааны магистр зэрэгтэй.
Ажлын туршлага:
2001-2005 онд ШУА-ийн Филисофи Социологи Эрхийн Хүрээлэнгийн улс төр судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтан
2005-2008 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Ерөнхий сайдын шадар туслах, ЗГХЭГ-ын шинжээч
2011-2013 онд ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Нийгэм улс төрийн судалгааны Социометр төвийн Гүйцэтгэх захирал
2013-2014 онд Сургалт судалгааны Стратеги академийн орлогч захирал
2014-2016 онд Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” Улсын төсвийн үйлдвэрийн газрын захирал
2016-2019 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Захиргаа удирдлагын газрын захирал
2019-2020 онд БСШУС-ын сайдын зөвлөх
2020 оны долдугаар сараас БШУ-ны сайдын зөвлөхөөр ажиллаж байна..
НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр
Тэрээр Монгол-Япон хэл, орон судлаачаар бакалаврын зэрэг хамгаалсан. “Их засаг” их сургуулийн Лицей сургуулийн захирлаар дөрвөн жил ажилласан. 2016 онд СХД-ийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдож байв. 2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон.
БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа
Тэрээр багш мэргэжилтэй. Улс төр судлалын магистр, докторын зэрэгтэй.
2002-2006 Сэлэнгэ, 1-р сургуульд хичээлийн эрхлэгч
2007-2009 “Эрин” сургуульд Гүйцэтгэх захирал
2009-2013 “Оюуны нахиа” ТУЗ-ийн дарга
2013-одоо БГД-ийн намын хорооны Дэд дарга
2018-одоо “Эрдэнэт үйлдвэр”-ийн УБ дахь төлөөлөгчийн газар
2018-одоо “Эрдэнэт”, “Булган” ЦТС ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүн
2020-2024 БГД Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байна.
НИТХ-ын төлөөлөгч Ч.Мэндбаяр
МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, БГД-ийн НАМЗХ-ны дарга, БГД-ийн МАН-ын хорооны VI үүрийн даргын албыг хашиж ирсэн.