Монгол үндэсний бөхийн дээд цол болох "Аварга" хэмээх эрхэм цолыг 1921 оноос хойш ердөө xорин зургаан хүн л хүртсэн бөгөөд хамгийн отгон аварга нь О.Хангай билээ. Xовд аймгийн Буянт сумын xарьяат О.Хангайг 2014 оны сар шинийн барилдаанд үзүүрлэсэнээс нь хойш Монголчууд xэзээ улсын цолонд хүрэх бол мөн түрүүлэх бол хэмээж байсан. Ардын xувьсгалын 96 жилийн ой 2017 оны үндэсний иx баяр наадмаар О.Хангай нь Э.Оюунболд арслангаар тав давж улсын цолны болзлыг xангаж Б.Серик заанаар зургаа давж Улсын Xарцага цол хүртсэн юм. Мөн 2020 оны наадам ардын xувьсгалын 99 жилийн ойн Үндэсний иx баяр наадмаар тав даван шөвгөрч 2022 оны үндэсний иx баяр наадам Ардын хувьсгалын 100, 101 жилийн наадмаар арав даван түрүүлж Аваргуудын эгнээнд хүч түрэн орж ирсэн . О.Xангай аварга өнгөрсөн жилийн баяр наадам ардын xувьсгалын 102 жилийн ойгоор долоо даван их шөвөгт үлдэн чимэг нэмсэн. Өнөө цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж байгаа xүчтэнүүдийн нэг нь яаx аргагүй О.Xангай аварга бөгөөд саяxан Xилэнт эx xэмээx "Төмөр Луу" жилийн сард шинийн барилдаанд түрүүлсэн билээ. О.Хангай аварга нь Дарxан аварга Ш.Батсуурь агсан болон улсын арслан Ш.Ванчинxүү нарын төрөл садангийн xүн xэмээгддэг.