Малчин Н.Бямбаахүү: Хэрэв хүүхдүүдийг “малчны хүүхэд”, “хоцрогдсон хүүхэд” гэж ялгаварлан харвал яах вэ

Аймгийн заан Д.Эрдэнэчулуунд аймгийн арслан цол нөхөж олгох захирамж гарчээ.
Тодруулбал, Допингийн эсрэг үндэсний төвөөс 2025 оны Архангай аймгийн баяр наадамд долоо даван түрүүлсэн Цэргийн начин Д.Төрбаяраас допингийн хориотой бодис илэрсэн тул барилдах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн байдаг.
Тэгвэл Д.Төрбаярт өвдөг шороодсон Д.Эрдэнэчулуунд аймгийн арслан, зургаагийн даваанд өвдөг шороодсон М.Энхбаярт аймгийн заан, тавын даваанд өвдөг шороодсон Ю.Пүрэвжаргалд өсөх чимэг тус тус олгох Архангай аймгийн засаг даргын захирамж гарчээ









