Газрын тосны үнэ АНУ-Ираны дайнаас өмнөх үеийн түвшиндээ ойртсоор байна

Узбекистан улсад уулын дугуйн Азийн аварга шалгаруулах тэмцээний Даунхилл (Downhill) төрлийн өсвөрийн эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын эл спортын баг тамирчид өрсөлдлөө. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдсөн баг тамирчдын дасгалжуулагчаар Э.Баярбат ажиллажээ.
“Downhill Mongolia” клуб нь Монголын уулын дугуйн даунхилл төрлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож ирсэн билээ. Монголын дугуйн спортын тамирчид анхны Азийн АШТ-ий даунхилл төрлийн медалийг өмнө нь эх орондоо авчирч байсан.
Даунхилл (Downhill) – Жуниор эрэгтэй ангиллын финалын дүн:
Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдаж буй Азийн аварга шалгаруулах тэмцээний Даунхилл төрлийн жуниор эрэгтэйчүүдийн ангилалд Монголын тамирчид амжилттай оролцлоо.
6-р байр – Тэлмүүн Бямбасүрэн – 2:46.680
8-р байр – Анархүү Батдэлгэр – 2:52.470
9-р байр – Эрхэмбилэг Мөнхбат – 3:03.937
10-р байр – Энхболд Ганболд – 3:04.195

Харин энэ төрөлдөө медаль хүртсэн Олон улсын тамирчдын нэрсиийг танилцуулъя.
- Алтан медаль – Shouma Tsuchiya (Япон) – 2:27.980
- Мөнгөн медаль – Hajoon Kang (БНСУ) – 2:31.954
- Хүрэл медаль – Li Yen Cheng (Тайвань) – 2:40.521









