
I am text block. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

4 жилд нэг удаа зохион байгуулдаг фэнүүдийн хамгийн ихээр хүсэн хүлээдэг “Хөлбөмбөгийн баяр” шинэлэг зүйлсээр дүүрэн болж байна.
Энэ удаагийн ДАШТ-ий тоглолтууд үеэр олон нийтийн дунд шуугиан тарьж буй онцлох зүйлсийг хүргэхээр бэлтгэлээ.
Маргаан дагуулсан “Усны завсарлага”
Энэ удаагийн ДАШТ-ий тоглолтын дундуур “Усны завсарлага” авч байгаа нь хамгийн ихээр маргаан дагуулаад байгаа юм.
Тодруулбал, тоглолтууд болж буй зарим стадионууд дээвэртэй, эйр кондишнтэй байхад усны завсарлага авч байгаа нь утгагүй. Мөн нэмээд дээр нь тоглолтын хэмнэлийг алдагдуулж байна гэсэн шүүмжлэлийг дагуулж байна.
Америкчууд “Усны завсарлага” гэдэг зүйл санаачилсан нь тэр хугацаанд зар сурталчилгаа цацаж мөнгө олох гэсэн капиталист сэтгэлгээ хэмээн олон нийт маргаан өрнүүлжээ.
Уг завсарлагыг тоглолтын эхний хагаст 3 минут, 2 дахь хагаст 3 минутын хугацаанд авч байгаа. Ингэснээр Америкчууд хөлбөмбөгийг өөрийнхөө спортын тэмцээнүүд шиг 4 үетэй болголоо хэмээн Европчууд шүүмжлээд байна.
Тэгвэл энэ удаагийн ДАШТ-ээр АНУ “Усны завсарлагаа”-наар үзүүлсэн сурталчилгаагаараа 250 сая ам.доллар олно гэсэн тооцооллыг гаргажээ.
Тухайлбал, Fox Sports суваг ДАШТ-ий үеэр гаргах сурталчилгаа 30 сек нь 200-300 мянган ам.доллар, финалын тоглолтуудын үеэр энэ үнэ нь 750 мянга хүртэл ам.доллар болж өссөн үзүүлэлт гарах ажээ.
Онцлох үйл явдал:
Cape Verde-гийн хаалгач Vozinha-г онцлоё. Түүний хувьд Испанийн эсрэг тоглолтод өөрийн хаалгандаа гоол алдалгүй 0:0 харьцаатай багаа авч гарсан юм.
Тэрбээр 40 настай, багийнхаа хамгийн ахмад тоглогч. Түүний багийн Испанийн эсрэг хийсэн тоглолтын дараа Instagram дагагчдынх нь тоо 14 саяыг давжээ.
Фанатуудын цангааг тайлж буй хөл бөмбөгийн 2026 оны ДАШТ
Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ онцлогоор дүүрэн болж буй. Энэ жил түүхэндээ анх удаа 3 өөр улсын нутаг дэвсгэрт тэмцээний тоглолтууд өрнөж байна.
- АНУ-ын 11 хот
- Канадын 2 хот
- Мексикийн 3 хот нийт 16 хотуудын цэнгэлдэхэд тус тэмцээний тоглолтууд болж байгаа юм.


Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд энэ өдрүүдэд явагдаж байгаа бол ирэх 07 дугаар сарын 19-нд финалын тоглолт болно.
Лионель Месси энэ цаг үеийн “Мэргэн бууч”-аар нэрлэгдэв
Аргентины хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, довтлогч Лионель Месси Австрийн шигшээ багтай хийсэн тоглолтын үеэр 2 гоол хийснээр баг нь хэсгээсээ шалгарснаас гадна Месси хөлбөмбөгийн ДАШТ-д хамгийн олон гоол хийсэн тоглогч болов.
Тэрбээр Австрийн шигшээгийн эсрэг тоглолтод хийсэн гоолууд нь ДАШТ-ий үеэр оруулсан 18 дахь гоол нь болж, өмнөх рекордын эзэн Германы шигшээ багийн довтлогч Мирослав Клозег ардаа орхижээ.
Нөгөөтэйгүүр Мессигийн рекордыг Францын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе эвдэх боломжтой байгаа юм. Тэрбээр одоогийн байдлаар ДАШТ-д 16 гоол хийсэн үзүүлэлттэй явж буй.
АНУ-ын хилээр нэвтрүүлээгүйн улмаас нутаг руугаа буцсан шүүгч Омар Артан
Хөлбөмбөгийн ДАШТ-д шүүгчээр ажиллах байсан ч Майами хотын нисэх онгоцны буудлаас буцаагдсан Сомали улсын шүүгч Омар Артанд Олон Улсын Хөлбөмбөгийн холбоо ДАШТ-ий үеэр авах ёстой байсан цалинг нь бүтнээр нь олгох болсноо зарласан.
2025 онд Африк тивийн хөлбөмбөгийн шилдэг эрэгтэй шүүгчээр тодорсон Омар Артан Кени улс дахь АНУ-ын элчин сайдын яамнаас АНУ-д нэвтрэх виз авсан байсан ч түүнийг Америкийн Гааль, Хилийн хамгаалалтын алба “шалгалтын явцад олж илрүүлсэн асуудлуудаас болж” АНУ-ын хилээр нэвтрүүлэх боломжгүй хэмээн онгоцны буудлаас буцаасан билээ. АНУ-д нэвтэрч чадаагүй Омар Артаныг эх оронд нь баатар мэт угтан авсан. Мөн Европын хөлбөмбөгийн холбооноос түүнийг ирэх 8-р сард болох Супер цомын тэмцээнийг шүүхийг уриад байна.


3 дахь удаагаа ДАШТ-ийг хүлээн авсан “туршлагатай” Мексик
Олон онцлогтой ДАШТ Мексис улсаас эхлэн хөшгөө нээсэн. Ингэж тодотгосны учир нь Латин Америкийн хамгийн том цэнгэлдэх болох Мексик улсын нийслэл Мехико хотын “Azteca” цэнгэлдэхэд 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа болсон. Мексик улс нь хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг хоёр ч удаа зохион байгуулж байсан туршлагатай билээ.
Тухайлбал:
- 1970 онд Мексик улс нь анх удаа ДАШТ-ийг зохион байгуулсан. Уг тэмцээнд Пеле тэргүүтэй Бразилын шигшээ баг аваргын цом өргөсөн түүхтэй.
- 1986 оны ДАШТ-ийг хоёр дахь удаагаа зохион байгуулж, Диего Марадона тэргүүтэй Аргентины шигшээ баг аваргалсан.
- 2026 онд ДАШТ-ийг 3 дахь удаагаа Мексик улс хүлээн авсан үзүүлэлтээр дэлхийн “анхны улс” болж байна.
Түүхэндээ анх удаа дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээнийг 3 улс хамтран зохион байгуулж байна
Энэ жилийн ДАШТ-ийг:
- АНУ
- Мексик
- Канад хамтран зохион байгуулж буй нь ДАШТ-ий түүхэндээ анхны тохиолдол.
Багийн тоо 48 болсон
Өмнөх хөлбөмбөгийн ДАШТ-үүдэд 32 баг өрсөлддөг байсан. Харин энэ удаад 48 улсын шигшээ баг оролцож байна.
-12 хэсэг (тус бүр 4 багтай)
-Нийт 104 тоглолт болно. Ингэснээр Африк, Ази, Хойд Америк зэрэг бүс нутгаас илүү олон улсын баг оролцох боломжтой болов.
Тоглолтууд болж буй хотуудын мэдээлэл:
- АНУ-ын Сиэтл, Сан-Францискогийн булан, Лос Анжелес, Даллас, Хьюстон, Канзас Сити, Филадельфи, Атланта, Майами, Бостон, Нью-Йорк/Нью Жерси (сүүлийн финалын тоглолт Нью Жерси мужийн MetLife цэнгэлдэхэд ирэх сарын 19-нд болно).
- Канадын Ванкувер, Торонто
- Мексикийн Мехико, Гуадалахара, Монтеррей
Тоглолтуудын хуваарь:
Тэмцээний хэсгийн шатны тоглолтууд энэ сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Шөвгийн 32 шатны тоглолт 6 сарын 29-нөөс 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл, харин 16 багийн шат ирэх сарын 04-07-ны өдрүүдэд явагдах юм. Тэгвэл шөвгийн 8-ын тоглолт 07 сарын 09-11-нд, хагас шигшээ 07 сарын 14-15-ны өдрүүдэд болно. Гуравдугаар байрын тоглолт ирэх сарын 18-нд, аваргын төлөөх тоглолт 07 сарын 19-нд болно.









