Япон улсын засгийн газраас “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Япон улсын элчин сайдын яамнаас Булган аймагт 19 дэх удаагаа төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
Энэ удаагийн төслөөр Булган аймаг дахь ХААИС-ийн харьяа Политехникийн коллежийн засварын ажлыг хийх талаар Элчин сайд М.Игавахара хэлж байна.
Тэрээр, "Булганд хэрэгжүүлсэн хэд хэдэн төслөө очиж үзсэн. Ингэхдээ сургуулийн сурах орчинг сайжруулж эрүүл, аюулгүй байдлыг нь сайн хангажээ гэж харсан юм. Аймгийн сургуулийн сурагчид талархал илэрхийлж угтсанд маш их баярласан. Төслийн маань гол зорилго бол хөдөө орон нутаг, алслагдсан сумын хөгжилд хувь нэмэр оруулах явдал. Энэ удаа батлагдсан төслийн дээд хязгаар нь 244.084 ам доллар" гэв.
Харин Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, "Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хөдөө аж ахуй, дэд бүтцээр төрөлжүүлсэн мэргэжлийн хөтөлбөрийг нэмж байгаа. Өвсний үндэс төсөл Булганд 19 дэх удаа хэрэгжиж байгаа төсөл юм. Өмнөх төслүүд маань амжилттай явсан. Төслийг маань дэмжсэн Япон Улсын засгийн газар болоод Элчин сайдын яаманд талахраж байгаагаа хэлье.
Төсвийн хүрээнд шийдэж боломгүй асуудал, өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн их засвар болон шинээр барих өрхийн эмнэлгүүдийг тодорхой түвшинд дэмжсэнээр иргэд, боловсон хүчнүүдэд маань давуу тал бий болж байна" гэлээ.