
Өсвөрийн монгол тамирчид олон улсын түвшний өрсөлдөөнд хүч сорьж, ирээдүйн боломжоо нээж байна АНУ-ын Чикаго хот орчимд үйл ажиллагаа явуулдаг Монгол Авьяас Академи (Mongolian Talent Academy – MTA) Монголын өсвөрийн тамирчдыг АНУ-ын AAU (Amateur Athletic Union) зуны лигийн хөтөлбөрт хамруулж, олон улсын түвшний өрсөлдөөнд оролцуулах ажлаа амжилттай үргэлжлүүлж байна.
Bold: (Монгол хүүхдүүд АНУ-ын үе тэнгийн тамирчидтай өрсөлдөж байна) 2017 онд байгуулагдсан Монгол Авьяас Академи нь АНУ-д амьдарч буй монгол хүүхэд, залууст спортын боловсрол олгох, эх хэл, соёл, үндэсний үнэт зүйлсийг өвлүүлэх зорилготой ажилладаг. Академийн сурагчид хичээл бүрээ Монгол Улсын төрийн дуулал болон академийн уриагаа хэлж эхэлдэг уламжлалтай.
Академийн уриа нь:
- “Би Монгол хүн
- Бид Монгол үндэстэн
- Бид Монголын ирээдүй
Тус академи нь 2017 онд АНУ-д байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар тус академи сагсан бөмбөг, волейбол, гимнастик, шатар, бүжиг, йогийн сургалтыг зохион байгуулж АНУ-ийн Чикаго хот орчимд амьдардаг давхардсан тоогоор 1000 гаруй хүүхдэд хүрч ажилласан байна. AAU хөтөлбөрөөр дамжуулан олон улсын туршлага хуримтлуулж байна.
Сүүлийн жилүүдэд MTA байгууллага АНУ-ын хамгийн өргөн хүрээтэй өсвөрийн спортын тогтолцооны нэг болох AAU хөтөлбөрт онцгой анхаарал хандуулж, зөвхөн Америкт амьдарч буй хүүхдүүд төдийгүй Монголоос ирээдүйтэй тамирчдыг сонгон шалгаруулан АНУ-д авчирч байна. AAU нь 43 жилийн түүхтэй, өсвөрийн тамирчдыг өндөр түвшний тэмцээнүүдэд оролцуулах, ур чадварыг нь хөгжүүлэх, цаашдын тэтгэлэг болон мэргэжлийн спортын боломжуудыг нээдэг нэр хүндтэй хөтөлбөр юм.
2025 онд Монголоос 51 тамирчин оролцов. Мөн оны долдугаар сард Монгол Авьяас Академи болон Stars Basketball Academy хамтран Монголоос анх удаа 51 өсвөрийн тамирчныг AAU зуны лигийн тэмцээнд оролцуулахаар АНУ-д авчирсан нь онцлох үйл явдал болсон юм. AAU-ийн онцлог нь улирлын турш долоо хоног бүр тоглох бус, хавар, зуны улиралд амралтын өдрүүдээр бүсийн болон үндэсний хэмжээний тэмцээнүүдэд оролцдог. Ингэснээр хүүхдүүд өөр өөр муж улсын шилдэг багуудтай тоглож, ур чадвар, туршлагаа богино хугацаанд ахиулах боломж бүрддэг.
2026 онд Монголын тамирчдын шинэ ээлжүүд ирж байна MTA 2026 онд Монголоос хэд хэдэн ээлжийн баг хүлээн авахаар төлөвлөж, хөтөлбөрөө өргөжүүлэн хэрэгжүүлж байна. Энэ оны тавдугаар сард Монголын волейболын 10 өсвөрийн тамирчин АНУ-д ирж, нэг сарын хугацаанд ижил насны тамирчидтай хамтран бэлтгэл хийж, тэмцээнд оролцоод эх орондоо амжилттай буцсан байна. Тус багийн бүрэлдэхүүнд Өвөрхангай, Хархорин, Сэлэнгийн Хөтөл, Архангай болон Улаанбаатар хотоос шалгарсан тамирчид багтжээ.
АНУ-д анх удаа ирсэн хүүхдүүдийн хувьд шинэ орчинд дасан зохицохоос гадна олон улсын найз нөхөдтэй болж, хэл соёлын солилцоо хийх, цаашид АНУ-ын тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжийг бодитоор харсан талаар онцолж байв. Харин зургаадугаар сард 22 хүний бүрэлдэхүүнтэй хөвгүүдийн баг АНУ-д ирж, дөрвөн долоо хоногийн турш AAU-ийн хөтөлбөрийн дагуу тэмцээнүүдэд оролцож эхлээд байна.Мөн энэ сарын сүүлээр дараагийн ээлжийн өсвөрийн тамирчид ирнэ.
Туршлагатай дасгалжуулагчдын баг ажиллаж байна Монгол Авьяас Академийн үйл ажиллагааг спортын салбарт туршлагатай дасгалжуулагчид удирдан явуулж байна. Үүнд:
-Монгол Улсын спортын мастер, AAU Certified Coach Г.Амарсанаа
-МТА-ийн дасгалжуулагч н.Аамаа
Чикаго хот дахь Монголын шигшээ багийн дасгалжуулагч AAU Certified Coach Б. Хүдэрээ
-AAU болон АНУ-ын ахлах сургуулийн шигшээ багуудад тус бүр гурван жил тоглож байсан, NCAA Division II түвшний санал авч байсан дасгалжуулагч А. Дөлгөөн
-Хөтөлбөрийн зохицуулагч О.Удвал, Ц.Нандиа нар ажиллаж байна. Монгол хүүхдүүдийг дэлхийн түвшинд бэлтгэх зорилготой Монгол Авьяас Академи нь зөвхөн спортын ур чадвар хөгжүүлэхээс гадна эх хэл, үндэсний үнэт зүйл, нөхөрлөл, манлайллыг төлөвшүүлэхэд анхаарч, Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыг дэлхийн түвшний өрсөлдөөнд бэлтгэх зорилгоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.





Bold: (Монгол хүүхдүүд АНУ-ын үе тэнгийн тамирчидтай өрсөлдөж байна) 2017 онд байгуулагдсан Монгол Авьяас Академи нь АНУ-д амьдарч буй монгол хүүхэд, залууст спортын боловсрол олгох, эх хэл, соёл, үндэсний үнэт зүйлсийг өвлүүлэх зорилготой ажилладаг. Академийн сурагчид хичээл бүрээ Монгол Улсын төрийн дуулал болон академийн уриагаа хэлж эхэлдэг уламжлалтай.




