Индонезийн Жакарта хотод энэ сарын 05-ны өдөр эхэлсэн буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Энэхүү тэмцээн нь "Парис 2024" олимпын эрх олгож буй учраас өнөр хариуцлагатай чухал тэмцээн юм. Тэгвэл мнай улсын буудлага спортын урт бууны тамирчин, ОУХМ Н.Баяраа Парисыг зорих эрхээ амжилттай авлаа.
Тэрбээр эрэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн гурван байдлаас буудах дасгалд өрсөлдөж 583 оноогоор финалд буюу шигшээ наймд шалгарч "Парис 2024" олимпийн эрхээ өвөртөллөө. Энэ дасгалд нийт 44 тамирчин цэц мэргэнээ сорив.
Өнөөдрийн байдлаар /2024.01.12/ манай улсаас буудлага спортын төрөлд О.Есүгэн, Э.Даваахүү , Н.Баяраа нар олимпт өрсөлдөх эрхээ аваад байна. Буудлага спортын Ази тивийн АШТ-ээс эрэгтэйчүүдийн хийн гар бууны 10метрийн дасгалд ОУХМ Э.Даваахүү энэ сарын 08-ны өдөр олимпын эрхээ авсан билээ.
Ингэснээр Монголын баг тамирчид байт харваа, дугуй, буудлага, чөлөөт бөх зэрэг төрлүүдэд нийт найман эрхийг авч байгаа нь энэ юм.