“ХАНА БОДИТ УУ?” үзүүлбэрийн, уран бүтээлч Я.Билгүүнсар гэж хэн бэ?

“My voice 2015” шоуны гранпри шагналт, дуучин Э.Хосбаяр ээлжит шинэ уран бүтээлээ сонсогчдын хүртээл болголоо. Тэрээр энэ удаад Буриад түмний сүлд дуу гэгддэг “Тоонто нютаг” (Төрсөн нутаг) бүтээлийг шинэчилсэн найруулгаар дуулсан байна.
”Тоонто нютаг” нь Оросын Холбооны Улсын Буриад Улсын нэрт хөгжмийн зохиолч Анатолий Андреевын ая, яруу найрагч Гунгаа Чимитовын үгээр бүтсэн, өв соёл, нутаг усаа дээдлэх үзлийг шингээсэн алдартай бүтээл юм. Түүнчлэн дэлхийн буриад зон олны “Алтаргана” наадмын сүлд дуу болгох санал хүртэл гарч байсан түүхтэй.













