Ядамсүрэнгийн Билгүүнсар нь Монголын театрын урлагийн залуу үеийн төлөөлөл болох жүжигчин, найруулагч, мөн Соёл Урлагийн Их Сургуулийн Театрын урлагийн сургуулийн багш юм. Энэ жил дааж авсан анги болох 4в курсийнхнээ дипломын ажиллаар нь зургаан жүжиг толилуулжээ.
Найруулагчийн ангид суралцаж буй оюутнууддаа “Хүнд таалагдах гэж оролдоод эхэлбэл тэр цагтаа чи амь тавина” гэж хэлдэг юм. Уран бүтээлчдийг билиг танхай байж, хийхийг хүссэнээ зоригтой гүйцэлдүүлэх ёстой гэж боддог. Тэгэхээр шавь нартаа “Багш нь хүссэн зүйлээ л гүйцэлдүүлсэн. Бусад хүмүүст таалагдана уу, таалагдахгүй байна уу надад хамаагүй ээ” гэж хариулан захидаг. “Би бүх л бүтээлээ үнэн байлгахыг хүсдэг” хэмээн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Түүний гол уран бүтээлүүд ба ололтуудыг дурдвал “Ашгүй бүх юм дууслаа” моно жүжгээрээ моно жүжгийн Улсын уралдаанд тэргүүн байр эзэлж байсан.
Ө.Үлэмжтөгсийн зохиол “Амьгүй биет” жүжгийг Монголд анх удаа жүжигчингүйгээр тайзнаа тоглуулан найруулж, багагүй шуугиан тарьсан.
“Намайг оршуулаач”, Японы алдарт найруулагч Акира Куросавагийн зохиолоос сэдэвлэсэн “Долоон самурай”, Б.Сүнжидмаагийн зохиол “Хүүхэлдэй”, Д.Урианхайн зохиол “Ханануудын амьдрал” зэрэг моно жүжгүүдийг найруулж, дүрд нь тоглосон.

Б.Уранзаяа