
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хаан III Чарльз 2024-2025 оны санхүүгийн жилд 12.9 сая фунт стерлингийн татвар төлснөө зарлаж, төлсөн татвараа олон нийтэд ил болгосон анхны хаан болжээ.
Тэрээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын шилдэг 100 татвар төлөгчийн нэг болжээ.
Хаан Чарльзийн хүү, Уэльсийн ханхүү Уиллиам 2024-2025 оны санхүүгийн жилд 7.76 сая фунт стерлингийн татвар төлжээ.
2023-2024 оны санхүүгийн жилд хаан Чарльз 11.7 сая фунт стерлинг, ханхүү Уиллиам 8.34 сая фунт стерлингийн татвар тус тус төлж байсан аж.
Хаан Чарльз, ханхүү Уиллиам нар сайн дураар төлдөг татвараа олон нийтэд ил болгосон нь хаан Чарльз, ханхүү Уиллиам нарын хувийн шийдвэр байсан аж.
2022 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хаанаар томилогдсоноос хойш хаан III болон Чарльз ханхүү Уиллиам нарын төлсөн нийт татварын хэмжээ 50 сая гаруй фунт стерлингийг давжээ.\
Эх сурвалж: BBC









