
Өнгөрсөн лхагва гарагт Хятад-Балбын хилийн орчим хөрсний нуралт үүссэний улмаас агшин зуурын дотор уулнаас их хэмжээний үер бууж, замдаа таарсан тосгод, дэд бүтцүүдийг сүйтгэж, олон зуун хүний аминд хүрчээ.
Одоогийн байдлаар 157 хүн амь үрэгдсэн нь батлагдаад байгаа ба Балбын Аялал жуулчлалын зөвлөл гадаадын 291, Балбын 93 иргэн сураггүй алга болоод байгаа тухай мэдэгджээ. АНУ-ын Геологийн судалгааны төв үер болохоос өмнө газар хөдлөлт болоогүй болохыг тогтоогоод байгаа ба уулын өндөрт хуримтлагдсан мөсөн гол ховхорч унаснаас болж агшин зуурт их хэмжээний хайрга чулуу, мөс агуулсан ус уулнаас бууж ирсэн нь хөрсний нуралттай холбоотой гэж үзжээ.
Мэргэжилтнүүд хөрсний нуралтын улмаас Хятад-Балбын хил дээр урсах голын урсгалын дээд хэсгийг хайрга чулуу, мөс зэрэг бөглөсөн тул дахин үер буух боломжтойг анхааруулжээ.











